Тайлбар
Bookmark.mn тэмдэг нь блогчид болон веб мастеруудад тэдгээрийн оруулсан мэдээ, нийтлэлийг сайтын уншигч, үзэгч нар bookmark.mn сайтад нэмэх, оноо өгөхөд нь хялбаршуулж өгдөг ба зөвхөн мэдээ нэмэх үнэлэхээр зогсохгүй bookmark.mn дээр авсан оноог өөрсдийн сайт дээр шууд харуулах боломжийг олгоно.
- Тэмдэг нь 2 төрөл бөгөөд frame төрөл нь оноо болон нэмэх/үнэлэх товчийг харуулах ба, харин товч төрөл нь зөвхөн нэмэх/үнэлэх товч харуулна.
- Хаягаа холбоход 3 төрлийн арга байх ба эхнийх буюу хаягийн URL нь үүсгэж өгсөн скриптын "Tanii_Haygiin_URL" оронд өөрийн харуулах мэдээллийн бүрэн URL-ийг сольж тавина. Хэрэв та вебийн админ бол энэ URL-ийн оронд өөрийн сайтын контентийн харагдах URL-ийг автоматаар тавьж өгснөөр бүх мэдээ, нийтлэлдээ bookmark.mn тэмдэг нэмж өгөх боломжтой. 2 дахь арга буюу хаягийн ID нь мэдээллээ bookmark.mn сайтад нэмсний дараа таны мэдээлэлд өгсөн онцгой дугаар юм. "Tanii_Haygiin_ID" гэсний оронд өөрийн мэдээллийн ID-ыг сольж тавихад л болно. 3 дахь арга буюу Script-ийн харагдах URL нь та үүсгэсэн скриптээ ямар л хуудсанд тавина. Тэр болгоныг bookmark.mn-ээс хайн хэрэв хаяг сайтад орсон бол оноог харуулна.
- Харуулах байршил нь 2 янз байх бөгөөд мэдээж үүсгэж авсан тэмдэг тань таны сайтын аль талд харагдхыг зааж өгнө.
Ингээд өөрт таарах тэмдгээ үүсгэж авсан бол өөрийн сайтын харуулах газраа хуулж өгснөөр bookmark.mn тэмдэг таны сайтад харагдах болно. Хэрэв ойлгомжгүй тодруулж асуух зүйл байвал санал хүсэлт хэсэгт үлдээгээрэй.