Сайтын ажиллагаа

  1. Гишүүд

    Сайтын зочид гишүүнээр элсэнэ. Гишүүнээр элссэнээр мэдээ нэмэх, үнэлэх, устгах, сэтгэгдэл бичих, сэтгэгдэл үнэлэх мөн вебийн тохируулгыг өөртөө зориулан өөрчлөх гэх мэт олон боломжууд нэмэгдэнэ.

  2. Хаяг нэмэх

    Гишүүнээр холбогдсоны дараа вебийн дээд хэсэгт байрлах "хаяг оруулах" гэсэн линк дээр даран хаяг оруулна. Оруулах хаягийг сонгохдоо монгол хэл дээрх вэб сайтууд дээр тавигдсан шинэ сонин мэдээ, нийтлэлүүд эсвэл Монголтой ямар нэг хамааралтай гадаад вебийн хаяг байж болно. Оруулах хаягийн төрөл нь нь мэдээ, дүрс бичлэг, зураг гэсэн 3 төрөлтэй. Вебийн хаягийг оруулахдаа оруулах гэж буй вебийн бүрэн хаягийг хуулж тавина(Copy and Paste). Жишээ нь: - http://test.uz-mn.com/submit/ Хаягаа илгээхэд тухайн хаяг үнэн эсэх, урьд бүртгэгдсэн эсэхийг шалгаад хэрэв хаяг нь үнэн зөв бөгөөд бүртгэгдээ байгаа тохиолдолд тухайн сайтаас дэлгэцэд гарах зургийг автоматаар хайна. Анхаар: Олон том зурагтай Монголд байршилтай вэб хуудсууд удах магадлалтай. Дээд тал нь 10 зургийг танд харуулна. Түүний дараа хаягийнхаа тохирох бүлгийг сонгон гарчиг мөн товч тайлбарыг бичиж оруулна. Гарчиг нь 150 үсэг, товч тайлбар 350 үсэгтэй байж болно. Хэрэв тохиромжтой хаяг байхгүй тохиолдолд санал хүсэлт хэсгээр бидэнд хандаарай. Эдгээр мэдээллийг оруулж байх явцад таны оруулсан хаяг оруулсны дараа яаж харагдахыг доор нь харуулж байгаа. Эдгээрийг дуусахад таны хаяг нэмэгдэнэ. Хаяг нэмэгдсэн даруйдаа шинэ оруулсан хаягуудын хамгийн эхэнд харагдана. Өөрийн оруулсан мэдээний гарчиг товч тайлбарыг оруулсан хаягууд хэсэг дээр засах боломжтой.

  3. Хаяганд оноо өгөх

    Гишүүд хаягууд дээр оноо өгөх ба энэ нь тухайн хаяг вебийн хаана харагдах уу гэдгийг тодорхойлж өгнө. Хэрэв танд таалагдсан, бусад хүмүүсийг үзээсэй гэсэн хаягуудад марталгүй оноо өгөөрэй. Ингэснээр хамгийн шилдэг, сонирхолтой мэдээллүүдийг эхний хуудаснаас авахуулан үзэх боломж олдоно. нэг хаягд нэг л удаа оноо өгөх боломжтой.

  4. Хаяг устгах

    Хэрэв бусад гишүүдийн оруулсан ямар нэг хаяг бүлэг буруу, зүй зохисгүй эсвэл та зүгээр л эхний нүүрэнд ч юмуу байх эрхгүй хаяг байна гэж үзвэл устгаж болно. Хаягийг устгахад зөвхөн таны дэлгэцнээс устах бусад бусад гишүүдийн дэлгэцэд хэвээр харагдана. Гэвч нэг хаяг олон хүний дэлгэцнээс устгагдсан бол сайтын админууд тэр хаягийг шүүж үзэн бүр мөсөн устгаж болно. Устгах үед олон цэс байх ба тохирохыг нь дарж устгана. Хэрэв тохирох цэс байхгүй бол зүгээр л устга гэсэн дээр дарж устгаж болно.

  5. Дуртай хаягууд

    Хэрэв танд ямар нэгэн хаяг дээрх мэдээлэл таалагдаад дараа үзэх хэрэг болно гэвэл өөрийн дуртай хаягуудруу нэмээрэй. Ингэснээр дараа орж ирээд өөрийн дуртай хаягуудаас бүртгэж авсан хаягаа олох боломжтой. Мөн тэр хаягаа дуртай хаягаас устга линк дээр дарж устгах боломжтой.

  6. Сэтгэгдэл

    Та өөрийн болон бусад хүмүүсийн оруулсан хаягууд дээр сэтгэгдлээ үлдээх боломжтой бөгөөд таны, болон бусад гишүүдийн оруулсан сэтгэгдлүүд дэлгэцэд автоматаар харагдах болно. Яг л чаталж байгаа мэт. Мөн та бусад хүмүүсийн оруулсан сэтгэгдлүүдийг үнэлж болно. Хэрэв хэн нэгэн үнэн зөв, сонирхолтой сэтгэгдэл бичсэн байвал нэмэх оноо эсвэл буруу, бүдүүлэг, хүмүүсийг дайрч доромжилсон сэтгэгдэл байвал хасах оноо өгч болно. Олон хасах оноотой сэтгэгдлүүд автоматаар харагдахгүй болно. Нэг гишүүн олон сэтгэгдлүүд дээрээ олон хасах оноо авсан тохиолдолд тухайн гишүүнд сануулга өгөн тодорхой хугацаагаар сэтгэгдэл оруулах эрхийг нь хасна. Хэрэв дахин давтагдвал гишүүнээс хасах хүртэлх арга хэмжээг авна. Тиймээс буруу ташаа, бүдүүлэг эсвэл зар маягийн сэтгэгдлүүд оруулахгүй байхыг хүсье.

  7. Найз нар

    Та вэб сайт дээр өөрийн жинхэнэ найз нар эсвэл үзэл бодол, сонирхол хобби нийлэх хэнтэй ч найзын холбоо үүсгэж болно. Ингэснээр найз нарын сүүлд нэмсэн хаягуудыг хялбархнаар үзэх боломжтой болно.

Copyright 2008© Webware
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.